Тосон Силк Рөүд ХХК буюу Tосон Торго (УИД) дэлгүүр нь 1994 оноос хойш худалдаа үйлчилгээ хувцас урлалын чиглэлээр 30 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Toson Torgo брэнд нь зөвхөн хүндэтгэлийн гоёлын хэрэглээ биш бөгөөд монгол хүний ур ухааны илэрхийлэл болсон уламжлалт хувцасаар дамжуулан соёлын өвийг хадгалах, сурталчилах, орчин үеийн хэрэглээнд нийцүүлж, залуу үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх соёлын нэг хэсэг юм.
Та Toson Torgo брэндийг сонгосноор монгол соёлоо хадгалж үлдэх, өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
АЛСЫН ХАРАА
Соёлын өвийг хадгалах дэлхийн бэлэг тэмдэг бүхий үндэсний бахархал брэндийг бүтээнэ.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол хүний ур ухааны илэрхийлэл болсон уламжлалт хэв маягийн үндэсний дээлийг дээд зэрэглэлийн тансаг торго, бөс даавуугаар урлаж, нас насны хэрэглэгчдэд хүргэнэ.