2024 оны 04 сарын 09

Торгоны эрвээхэй тавдугаар сарын эхний өдрүүдэд өндөг гаргадаг. Эмэгчин хүр хорхой үхэх хүртлээ 300-500 орчим өндөг гаргаж, тэгш газар нааж орхидог. 10 өдрийн дараа 6мм орчим урттай авгалдайнууд өндөгнөөс гардаг. Өндөглөж үрждэг энэ шавжны авгалдайнууд 30 хоногийн турш ялма модын навчаар хооллодог. Энэ хугацаанд 4 удаа өнгөө сольдог. Нас биед хүрснийхээ дараа хүүхэлдэй үедээ бэлтгэн өөрийгөө тойруулж нимгэн, зөөлөн, цайвар өнгийн үүр нэхдэг. Үүрээ шүлсээрээ нэхдэг бөгөөд нэг утсаар бүгдийг нь хийдэг байна. Шингэн шүлс нь агаарт хатуурч, хэнээр ч заалгаагүй хэрнээ жигд хэлбэрээр чадварлаг нэхдэг. Хүүхэлдэй үе нь 2-3 долоо хоног үргэлжилнэ. Ингээд 2 долоо хоногийн дараа 6 хөлтэй, 2 хос далавчтай, 2 тэмтрүүл бүхий цагаан өнгөтэй эрвээхэй болж хувирна. Бие гүйцсэн эрвээхэй далавчаа дэлгэсэн үедээ 6 см урттай болдог. Энэ хугацаанд үүр нь нойтон буюу чийглэг байдаг учир үрнээсээ гармагцаа үрчийсэн далавчаа дэлгэн хатаадаг. Эм эрвээхэйний цээж нь далавчнаасаа илүү хүнд тул нисдэггүй. Хосоо олтлоо далавчаа дэвээд л байж байдаг бөгөөд үр удмаа үлдээх хүртлээ амьдардаг. Эрэгчин нь үржилд орсныхоо дараа удалгүй үхдэг бол эмэгчин нь цайвар шаргал өнгөтэй, наалдамхай өндөг гаргасныхаа дараа үхдэг. Ингээд хүр хорхойн амьдрах хугацаа ердөө 2 сар л байдаг байна. Харин эрвээхэй болж үүрээ орхихдоо нэг км хүртэл урттай торгон утасны түүхий эд үлдээгээд нисдэг байна. Энэ нь алдарт хүр хорхойн торго бөгөөд хүр хорхойн торго нь хамгийн сайхан нь байдаг